Air Bridge , LLC
4101 E. Louisiana Ave
Suite 106
Denver, Colorado, 80246,
United States
Tel:+1 (303) 757-1929
Fax:+1 (303) 757-1930
Email: info@airbridgeusa.com
Website: airbridgeusa.com
 

Air China – Бээжин Хот Дахь Транзит Зочид Буудлын Үйлчилгээ
Air China 2010 оны 2 сараас эхлэн Бээжин хотоор дамжин өнгөрөх зорчигчидод
үнэгүй Дамжин Өнгөрөх Зочид Буудлын үйлчилгээ үзүүлж эхэллээ.

 Ò®Ð½ÑÐ³Ò¯Ð¹ Үйлчилгээ (Зочид Буудлын Эрхийн Бичигээр):
·  Бээжин хотод үнэгүй зочид буудлаар үйлчилнэ.
·  Үнэгүй өглөөний хоол
·  Онгоцны буудал болон зочид буудлын хооронд үнэгүй тээврийн үйлчилгээ

Зочид Буудлын Хаяг:
·  Guomen Hotel: No. 2 Heping Road Chaoyang District,Beijing, China. (www.guomenhotel.com)
·  Hoya Business Hotel: No.2 Tianzhu Road Shunyi District, Beijing, China. (www.haoyahotel.cn)

Үйлчилгээний Нөхцөл:

  1. Энэхүү үйлчилгээ нь АНУ-аас гарч Бээжин хотоор дамжин өнгөрч буй зорчигчдод хамаарна.

  2. Код хуваалцах буюу бусад агаарын тээврийн компаниар дамжиж авсан, хамтарсан (code share) тийзтэй болон FFP, ID эсвэл AD группын нислэгтэй зорчигчдод хамаарахгүй.

  3. Air China онгоцоор нисч буй, Бээжин хотод шөнийг өнгөрөөх дамжин өнгөрөх нислэгтэй, транзит виз авах шаардлагагүй бүх зорчигчид энэ үйлчилгээнд хамрагдана. Энэ үнэгүй үйлчилгээг авахад зорчигчийн нислэг хоорондын хүлээлтийн хугацаа 24 цагаас заавал бага байх шаардлагатай.

  4. Зочид буудлын эрхийн бичиг (voucher), нислэгийн хуудас (Boarding Pass) паспорт заавал шаардагдана.

  5. Энэ үйлчилгээнд хамрагдахын тулд зорчигчид дор хаяж ажлын 3 хоногийн өмнө Air China офистой холбоо барих шаардлагатай.

  6. Хэрэв хаяж гээгдүүлсэн тохиолдолд зочид буудлын эрхийн бичгийг дахин олгохгүй. Зөвхөн дамжин өнгөрөх нислэгийн өдөр хүчинтэй. Хэрэв нислэг өөрчлөгдөх тохиолдолд буудлын эрхийг бичгийг шинэчилэн авах шаардлагатай. Үүнд нэмэлт зардалгүй. Өдөр өөрчилсөн зочид буудлын эрхийн бичгийг зорчигч нислэгээ албан ёсоор өөрчлөх үед олгоно.

  7. Насанд хүрсэн зорчигчийг дагалдан яваа бага насны хүүхдэд зочид буудлын эрхийн бичих авах шаардлагагүй.

  8. Хэрэв буудалд буусан зорчигч Бээжингээс цааш нисэх нислэгээ цуцлах тохиолдолд 300 юанын төлбөр төлнө.

  9. Ашиглаагүй болон хугацаа нь өнгөрсөн зочид буудлын эрхийн бичиг хүчингүй болох бөгөөд ямар нэгэн мөнгөн үнэлгээ байхгүй.

Процесc

  1. Та нислэгийн тийзээ захиалахдаа буудалд буух сонирхолоо манай борлуулалтын ажилтанд хэлнэ үү.

  2. Дор хаяж ажлын 3 хоногийн өмнө Лос Анжелес хотын Air China Call Center-лүү 1-800-882-8122 дугаараар ярих, эсвэл нислэгийн тийзний хувийг 1-310-322-1133 дугаарын факсаар илгээнэ.

Зочид Буудлын Эрхийн бичгийг хаанаас авах вэ?

  1. Бээжин хотын олон улсын онгоцны буудлын цагаачлал бүртгэлийн хэсэг (the immigration area), Дамжин өнгөрөх зорчигчдыг бүртгэх D болон P шалгалтын шугамын ал нэгээр орж Хятадын гаалиар бүргүүлж гарна.

  2. Цагаачлал бүртгэлийн хэсэг (immigration)-ээс гарсны дараа ачаа хүлээн авах хэсэг, ачаа шалгах цэгээр дайрч цахилгаан шатаар 4 давхарт гарна. 4 дүгээр давхарын F хэсэгт байрлах Air China “Transit Service Counter”  (中转旅客服务柜台)-ээс зочид буудлын эрхийн бичгийг авна. Утас: 001-86-64558143

  3. Зочид Буудлын эрхийн бичгийг авахад зорчигч паспорт нислэгийн хуудсаа заавал шалгуулна.


   
 

Copyright AIR BRIDGE, LLC, 2005. All Rights Reserved